НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Жүдогийн шигшээ багийн тамирчид олимпын бэлтгэлдээ гарчээ
Унгар улсын нийслэл Будапешт хотод зохиогдсон Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аваргад оролцоод ирсэн Үндэсний шигшээ багийн тамирчид Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших, "Champions camp" бэлтгэлийн баазад олимпын бэлтгэлдээ гарчээ.
Энэ удаагийн олимпын бэлтгэлийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл, МУГТ М.Бундмаа нарын бүрэлдэхүүнтэй шигшээ багийн 40 гаруй тамирчид бэлтгэлд хамрагдаж байна.
Олимпын бэлтгэлд шигшээ багийн дасгалжуулагчид, тамирчид, эмч, терапист багш, сэтгэлзүйч, хоолны арга зүйч багтаж буйгаас гадна Монгол улсын нэрийн өмнөөс эрэгтэйчүүдийн -81кг жинд барилдаж буй дэлхийн аваргын алт, хүрэл медальт Саейд Моллаей, түүний дасгалжуулагч Мансоури Касваей Мохаммад нар энэ сарын сүүлчээр шигшээ багийн бэлтгэлд хамрагдахаар болжээ.