2231 иргэн "Ковид-19" вирусийн халдвар авчээ

ЭМЯ-наас “Ковид-19” вирусийн нөхцөл байдлын талаар  УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагт 11765 хүнд шинжилгээ хийхэд 2231 шинэ тохиолдол бүртгэж, нийт халдвар авсан хүний тоо улсын хэмжээнд 98050 боллоо. Дотоодын халдвар 2223 илэрсэн байна. Үүний 1289 нь Улаанбаатарт, 934 нь орон нутагт илэрчээ.