НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Шинэ нисэхийн хурдны зам 3000 төгрөгийн хураамжтай
Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд автобус иргэдэд үйлчлэх юм. "5 шар-“Драгон" авто вокзал, "Буянт-Ухаа" нисэх буудал, Төмөр замын төв вокзал, "Дүнжингарав" худалдааны төвөөс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал чиглэлд буухиа автобус үйлчилгээнд явна. Хувийн автомашинаар хурдны зам ашиглан зорчих боломжтой юм. Ингэхдээ 3000 төгрөгийн хураамж төлнө.