С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хамгийн олон адуутай сайд
Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болголоо. Үүнээс онцлох зарим мэдүүлгийг танилцуулж байна. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимаас хамгийн олон малтай нь Эрчим хүчний сайд Э.Тавинбэх байгаа юм. Тэрбээр 583 адуу, 1,510 хонь, 180 ямаатай гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. Харин Засгийн газрын гишүүдээс тав нь хурдан удмын адуутайгаас хамгийн олон нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар. Тэрбээр хурдан удмын 36 адуутай. Үргэлжлүүлээд Сангийн сайд Б.Жавхлан 28, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан 18, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 5 хурдан удмын адуутай. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таван хурдан удмын адуутай гэжээ. Сонирхуулахад Соёлын сайд Ч.Номингийн хөрөнгө, орлого бүртгэгдээгүй байна.