С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Унгараас 4.6 тэрбум төгрөгийн өртөгтэй 33 ширхэг амьсгалын аппарат хандивлана
Унгарын Засгийн газар 1481/2021 тоот (VII.16.) Монгол Улсад эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай тогтоолыг долдугаар сарын 16-нд нийтлэв. Үүний хүрээнд Унгар улс Монгол Улсад 4.6 тэрбум төгрөгийн өртөгтэй 33 ширхэг амьсгалын аппаратыг хандивлана.
Унгар улсаас Улаанбаатарт суугаа Элчин сайдын яам, амьсгалын аппаратын хүргэлтийн явцын талаар Монголын эрх бүхий байгууллагуудтай зөвлөлдөх болно.
Хоёр улс өнгөрсөн онд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэсэн бөгөөд Улаанбаатар дахь Унгарын Элчин сайдын яам Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байна.
2015 оноос эхлэн Унгарын Засгийн газар жилд 100, 2016 оноос хойш жилд 200 иргэнийг хэдэн сая еврод дүйцэх тэтгэлгээр суралцуулж байна.
60 жилийн дараа буюу 2021 оны зургаадугаар сард хоёр улсын хоорондох археологийн хамтын ажиллагааг сэргээв. Одоо Улаанбаатарын харьяалалтай Бэлхийн аманд Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа, малтлага хийгдэж байна.