НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
28 байршилд 195 мянган цэцэг суулгажээ
Хот тохижилтын газар нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн 48 гудамж байршлын 50.5 га талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлыг хариуцан ажилладаг. Энэ хүрээнд Сүхбаатарын талбай болон авто замын уулзвар, аюулгүйн тойрог, хайс, хашлага, хөшөө дурсгалын орчимд гэх мэт 28 байршилд 195 мянган цэцэг суулгаж, 32 байршилд 230 мянган ам метр зүлэг тариад байна. Мөн гоёлын 20 мянган бут, 100 мянган хайлаас, 100 шинэс, 500 улиас тарилаа.
Түүнчлэн Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хотын өнгө үзэмжийг сайжруулах, 100 жилийн түүхийг иргэдэд сурталчлах зорилгоор өөрсдийн нөөц боломжоо ашиглан нэг наст ургамлаар шинэлэг дизайн бүхий зохиомжийг хийж байгаа юм.