НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Б.Баттөр: Хэзээ ч битгий бууж өгөөрэй
“Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн анхны улирлын ялагч Ангууч буюу Б.Баттөр шагналын 50 сая төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн санд хандивлахаар болсон. Түүний эл санаачилгын хүрээнд Монгол дахь Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийн газраас хүүхдийн асрамж, халамжийн “Өнөр бүл” төвд Жюү Жицүгийн урлагийн заал, талбайг бүрэн тохижуулж өгсөн байна.
Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Монголын Жицүгийн холбоо, МУБИС-ийн Биеийн тамирын сургууль хамтран хүүхдүүдэд зориулан Жюү Жцү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн хүрээнд нээж буй хоёр дахь клуб нь "Өнөр бүл". Хүүхдийг багаас нь бие хамгаалах урлагаар дамжуулахаас гадна бусад ур чадваруудыг эзэмшүүлэх зорилготой.
“UNICEF”-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас "Ангуучтай нэг л удаа уулзсан. Бидний санааг ихэд сайнаар хүлээж авч дэмжсэн учир өнөөдөр ингээд Жюү Жицү клубийг амжилттай нээж байна. Бидний зүгээс “Өнөр бүл” төвд клубээ нээж байгаадаа маш баяртай байна” гэсэн юм.
Харин Б.Баттөр “Олимпын нээлттэй давхцаж нээлтээ хийж байна. Учир нь хүүхэд бол бидний ирээдүй. Энэ заалнаас ирээдүйн олимпын аварга төрөх болтугай гэж бэлэгшээж байгаа юм” гэв. Түүний зүгээс клубын нээлтэд ирсэн хүүхдүүдэд хандаж “Хэзээ ч битгий бууж өгөөрэй. Миний хувьд гэр бүлийн асуудлаар ганцаараа туулж өнгөрүүлэх хэрэгтэй болсон олон зүйл бий. Тийм ч учраас би та бүхнийг хамгийн сайн ойлгож, тусалдаг хүн байж чадна” гэдгийг онцоллоо.