"ZEUS" баг шагналын мөнгөө “UNICEF”-д хандивлана

"PUBG Mobile World Invitanional" дэлхийн зэрэглэлийн тэмцээний зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр дуусч, Монголын “ZEUS” баг дөрөвдүгээр байр эзэлжээ.

Финалын шатанд шилдэг 16 багтай өрсөлдөж байр эзэлсэн Монголын баг хандивлагчдаас цугласан 155 мянган ам.доллар буюу 434 сая төгрөгийг тэмцээний дүрмийн дагуу НҮБ-ын Хүүхдийн сан “UNICEF”-д хандивлах эрхтэй болсон байна. Харин тэд тэмцээний үндсэн шагналын сан болох 50 мянган ам.доллар буюу 142 сая төгрөгийг хүртэж байгаа аж. Тус тэмцээний тэргүүн байранд Тайландын "Valdus The Mulder" баг орж хандивын 442.500 ам.долларыг "International Mmedical Corps" байгууллагад хандивласан байна. Мөн хоёрдугаар байранд ОХУ-ын "Natus Vincere", гуравдугаар байранд Вьетнамын "D’Xavier" баг орж мөн хандивыг олон улсын байгууллагад хандивлажээ.