С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Hүүрс тээврийг эрчимжүүлэх шалган нэвтрүүлэх гарцыг ашиглалтад оруулжээ
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин, Тамгын газрын дарга Б.Батболд, Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар нар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийн сухайтын чулуун нүүрсний уурхай болон Шивээ хүрэн боомтын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр “Монголын Алт” (МАК) ХХК экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Шивээ хүрэн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэн, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 560 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хилийн шалган нэвтрүүлэх дөрвөн гарцыг байгуулснаа нээж, боомтын удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Өнөөдрийн байдлаар тус боомтоор 180 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа бөгөөд жилдээ 14 сая тонн нүүрс экспортод гардаг аж. Хилийн шалган нэвтрүүлэх гарц нэмэгдсэнээр боомтын хүчин чадал нэмэгдэж, хил гаалийн ажилтнуудын ажлын ачаалал багасч, ажиллах орчин нөхцөл сайжрах юм.
Түүнчлэн тус компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд овоотын заставын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор иж бүрэн компьютеруудыг гардуулан өглөө.
“Монголын Алт” (МАК) ХХК өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай чулуун нүүрсний уурхайгаа 2007 оны 12 дугаар сарын 11-нд нээж, 2008 оны 5 дугаар сарын 30-нд анхны нүүрсээ экспортолж эхэлсэн юм. Уурхайн нийт олборлох хүчин чадал жилдээ 10 сая тонн нүүрс бөгөөд өнөөдрийн байдлаар тус уурхайд 700 гаруй ажилчин хоёр ээлжээр ажиллаж байна. МАК ХХК нь уурхайн үйл ажиллагааг дэлхийн жишигт хүргэх зорилт тавьж ажиллаж байгаа төдийгүй ажилтан албан хаагчдын ажиллах, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрэн хангасны дээр аймаг орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна.