Төмөр замаар 2261 чингэлэг ачааг тээвэрлэн хүргэжээ

Монгол Улс, БНХАУ-ын хооронд хилийн ачаа тээврийн эргэлтийг сайжруулахын тулд хоёр талаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд төмөр замын ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлж, хамтран ажиллаж эхэлжээ.

Уг ажлын хүрээнд энэ сарын 1-25-ны хооронд өргөн царигаар нийт 16.993 вагон буюу 967.147 тн ачааг БНХАУ-д хүлээлгэн өгчээ. Харин БНХАУ-ын талаас нарийн царигаар 8442 вагон буюу 140.745 тонн ачааг, өргөн царигаар 213 вагон буюу 7586 тонн ачаа тээвэрлэснийг Монголын тал хүлээн авсан байна.

Мөн Монголын талаас "Улаанбаатар төмөр зам" ХНН БНХАУ-ын Хөх хотын төмөр замын удирдлагатай яриа хэлэлцээрийг шат дараатай хийсний дүнд Тяньжин боомтод гацсан чингэлгийг 51 галт тэрэг, 2261 чингэлгийг төмөр замаар тээвэрлэн хүлээн авагч нарт хүргүүлжээ.

Замын-Үүдийн төмөр замын шилжүүлэн ачих ангид дээрх хугацаанд вагоноос вагонд 5556 галт тэрэг буюу 128.175 тонн ачааг, автомашинаас вагонд 836 вагон буюу 35.318 тонн ачааг, нийт 6157 вагон буюу 156.584 тонн ачааг шилжүүлэн ачаад байна. Үүнээс Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас томилогдсон бүрэлдэхүүн 265 вагон буюу 7319 тонн ачааг шилжүүлэн ачаад байна.