Э.Саруул олимпын байт харвааны финалыг дэнсэллээ

Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финал ширүүн өрсөлдөөн дунд болж өнгөрлөө. Аваргын төлөөх халз өрсөлдөөнийг Монголын шүүгч Энхбатын Саруул дэнсэлж, Монголын байт харвааны түүхэнд шинэ хуудас бичсэн юм. Тэмцээний финалд Туркийн Мете Газоз Италийн Мауро Несполиг 6:4-өөр хожин аваргаллаа. 22 настай залуу харваачийн хувьд байт харвааны төрлөөр улсдаа анх удаа олимпын алтан медалийг авчирсан нь энэ.

Э.Саруул Франц, Англи хэлтэй.2013 онд Монголд болсон Азийн Гранпри тэмцээн, 2015 онд АНУ-д зохион байгуулсан Өсвөр үе, залуучуудын ДАШТ, 2016 онд Оюутны ДАШТ, Шанхайн Дэлхийн цом, 2018 онд Аргентиний Буэнос Айрес хотноо болсон Залуучуудын Олимпын наадмын шүүгчээр ажилласан туршлагатай.