Замын-Үүд дэх асуудлыг газар дээр нь шийдвэрлэхийг анхааруулжээ

ЗТХЯ, ГХЯ-ны дэд сайд, УБТЗ-ын удирдах газраас бүрдсэн ажлын хэсгийн төлөөлөл өнөөдрөөс эхлэн Замын-Үүдэд ажиллах юм байна. Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабд ажиллан, Засгийн газраас томилсон Замын-Үүдийн бүрэн эрхт төлөөлөгч ХХЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав болон ЗТХЯ, ГХЯ, УБТЗ, Замын-Үүд сумын удирдлагуудтай цахимаар холбогдож, ачаа тээврийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнгийн талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр албаныханд үнийг хөөрөгдлийг бууруулах, ачаа барааг шуурхай татах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.