Н.Алтанцэцэг хүрэл медалийн төлөө барилдана

Паралимпын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг жинд Н.Алтанцэцэг АНУ-ын тамирчинг ялснаар хүрэл мeдалийн төлөө барилдахаар боллоо.

Манай тамирчин эхний барилдаанаа Казахстаны Байбатинатай хийж ялагдсан ч дагах барилдаанд АНУ-ын тамирчин Кэти Дэвисийг ялснаар хүрэл мeдалын төлөө барилдахаар боллоо. Энэ жил 42 настай Н.Алтанцэцэг 2014 онд Инчоны Азийн Паралимпын наадамд түрүүлж байсан бол 2018 онд Жакартагийн наадмаас хүрэл мeдаль хүртэж оноо цуглуулсан амжилтаараа Токиод өрсөлдөх эрхээ авсан билээ. Одоо түүний хувьд Паралимпын наадмын хүрэл мeдалын төлөөх шийдвэрлэх барилдаан хүлээж байна. Тэрээр хүрэл медалийн төлөө Бразилын бөх Мег Эммерихтэй 15:30 цагт барилдах юм байна.