О.Түвшинзаяа Азийн аваргын төлөө тулалдана

АНЭУ-ын Дубай хотноо өсвөр залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээний өсвөрийн ангилал 48 кг жинд Нийслэлийн ерөнхий боловсролын долдугаар сургуулийн сурагч О.Түвшинзаяа аваргын алтан медалын төлөө тоглохоор боллоо. Тэрбээр Энэтхэг улсын тамирчин Рохит Чамолитой Улаанбаатарын цагаар 18:00 цагт тулалдана.