НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалалтаас 42 зөрчил илрүүлжээ
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Шалгалтын хүрээнд газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг 3 агуулах, 35 автоцистернд үзлэг шалгалт хийж, 42 зөрчлийг илрүүлэн, газар дээр нь 14 зөрчлийг арилгуулж бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн албан шаардлага, мэдэгдлийг холбогдох албан тушаалтанд хүргүүлээд байна.