НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
ХСҮТ-ийг орхиж, орон нутагт ажиллах шийдвэр гаргасан мэс засалч
Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Б.Түвшин гэр бүлийн хамт Хөвсгөлийг зорьж, тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллах шийдвэр гаргажээ. Түүний хувьд ХСҮТ-д ходоодны хорт хавдрын чиглэлээр мэргэшиж байсан аж.
Уг шийдвэрийнхээ талаар “Хэсэг хугацаанд хамаг бүхнээ дайчлан ажиллаж, олон сайхан багш нараас сурсан мэдсэнээ бусад нөхөдтэйгээ болон хүн ардтай хуваалцах болно. Та бүхэн минь тусалж дэмжээрэй” гэсэн байна.
Мөн ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий зөвлөх эмч Ш.Энхтөр “Б.Түвшин бол хавдрын сайн мэс засалчаас гадна англи хэлний өндөр мэдлэгтэй, удирдлага зохион байгуулалтын талаар өөрийн гэсэн үзэл баримтлалтай, энэ цаг үеийн шилдэг боловсон хүчний төлөөлөл. Хөвсгөл нутгийнхан бүх талаар дэмжин, ажиллах нөхцөлөөр хангаж, хамтдаа олон олон тулгамдсан асуудлын шийдлийг олсон сайхан цаг хугацаа байх болтугай!” гэжээ.