НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Халдвараас сэргийлэх арга хэмжээг сургууль, цэцэрлэгт эрчимжүүлнэ
НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис даргалж, Дүүргийн онцгой комиссын шуурхай штаб болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахимаар хуралдлаа.
Хурлын үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээлийн жилийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгт халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ, багш, эмч нарт зориулсан цахим болон танхимын дадлага сургалтын талаар мэдээлэл хийв.
Энэ үеэр хүүхдийг халдвараас сэргийлэх, тандалт хийх, хариу арга хэмжээг сургууль, цэцэрлэгт эрчимжүүлнэ гэдгийг онцоллоо.
Коронавирусийн дельта хувилбар нь 60 хувь илүү хурдтай тархах магадлалтай тул батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн орны ачаалал, гэрийн тусгаарлалт, хяналт, гэрээр эмчлэгдэх иргэдийн тоо ихсэх нь зайлшгүй. Иймд тандалт, хариу арга хэмжээнд нэн шаардлагатай түргэвчилсэн оношлуур, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, ажиллах хүн хүч болон бусад зардалтай холбоотой асуудлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцуулжээ.