НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Зодоон хийсэн боксчидтой сайд Х.Нямбаатар уулзахаар болжээ
Монголын боксын холбооны Бага хурал өчигдөр болж, шинэ ерөнхийлөгчөөр Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг сонгосон. Ийнхүү шинэ тэргүүнтэй болсны дараа үргэлжлүүлэн, Хууль зүйн яамны зүүн хойд зүгт байрлах “Elite” ресторанд хүлээн авалт болжээ. Ингэхдээ хоол идсэнээс бусдаар согтууруулах ундааны зүйлс хэрэглээгүй гэнэ.
Гэвч тус хүлээн авалтын дараа гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 91 кг-ын жинд Д.Идэрбат, Ц.Мөнхчулуун тэргүүтэй боксчид согтууруулах ундаа хэрэглэж, хоорондоо муудалцсан байна. Улмаар Э.Цэндбаатарын нүүрэн тус газар цохисноор цөмөрчээ. “New work” ресторан нь боксын тамирчин ОУХМ Б.Түвшинбатын ажлуулдаг газар юм. Б.Түвшинбат өчигдөр болсон Бага хурлын үеэр тэргүүний ажилтан цол тэмдэг гардан авсан билээ. Зодоон хийсэн бүх тамирчидтай МБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албаа хүлээн авсан Э.Сайнбилэг биечлэн уулзсан байна.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар учир шалтгааныг тодруулахаар уулзахаар болжээ.