Төв аймагт 5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Төв аймгийн Жаргалант суманд 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, энэ нь Улаанбаатар хотод мэдрэгдсэн талаар Одон орон Геофизикийн хүрээлэнгийн холбогдох албаныхан мэдээллээ.

Тодруулбал, есдүгээр сарын 8-ны 00:50:33 цагт Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойд зүгт 18 км-ын зайнд 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.