НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Ж.Сандагсүрэн: Хотын захиргааны одоогийн барилгыг дуудлага худалдаанд оруулна
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ирэх 12-р сарын 31-ний дотор Яармаг руу нүүлгэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гарагж, хотын дарга Д.Сумъяабазарт үүрэг өгөөд байна. Шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх асуудлаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн зарим асуултад хариуллаа.
Тэрбээр “Нийслэлийн төр захиргааны 16 агентлаг бий. Эдгээр байгууллагын 900 гаруй ажилтан, албан хаагч Яармаг руу шилжих шийдвэр гаргалаа. НЗДТГ-аас бэлтгэл ажлыг хангаж, арванхоёрдугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар нүүж, төвлөрлийг сааруулахад хувь нэмэр оруулж ажиллана.
Шинэ барилга гурван блок хэсэгтэй. Нэг нь ашиглалтад орсон. Үлдсэн хэсгийн ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар өдөрт 3000-5000 иргэн үйлчлүүлдэг. Голдуу иргэдэд үйлчилдэг салбар, нэгжүүдийг эхний ээлжинд нүүлгэхээр төлөвлөж байна. нүүлгэн шилжүүлэлтийг үе шаттайгаар зохион байгуулж, ирэх намар гэхэд бүрэн нүүж дуусах юм” гэлээ.
Мөн “Хангарди ордон бол нийслэлийн өмч учир хэрхэх шийдвэрийг НИТХ-аас гаргана. Өнгөрсөн жил дуудлага худалдаагаар худалдахаар төлөвлөсөн. Энэ жил яаж тогтохыг тодорхой хэлж мэдэхгүй байна гэлээ.