НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Хотын дарга Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Ханнес Такачийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 27 жилийн дараа амжилттай батлуулсныг цохон тэмдэглэлээ. Улмаар нийслэл хот бие даан хөгжих санхүү, эрх зүйн чадамжтай болж байгаатай холбогдуулан энэ хүрээнд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.
Европын сэргээн босголт, хөгжлийн банк Улаанбаатар хот дахь хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлж буй. Цаашид нийслэлд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн цар хүрээ болон тоог нэмэгдүүлэх саналтайгаа энэ үеэр илэрхийлэв.
Мөн Нийслэлийн Засаг даргын зүгээс Улаанбаатар хотод тулгамдаж буй хөгжлийн томоохон асуудлуудыг оновчтой бөгөөд үр ашигтай байдлаар шийдвэрлэхийг эрмэлзэж буйгаа дурдаад, цаашид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх замаар хамтран ажиллахад бэлэн болохоо онцоллоо. Түүнчлэн томоохон төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд төрийн удирдлагын зөв зохистой менежмент нэн чухал болохыг дурдаж, талууд цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов.