НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Л.Баттөрийн араас Ж.Байгальмаа явлаа
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгальмаа ажлаа хүлээлгэн өгөхөөр болж, чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн байна. Уг шалтгаанаа “Ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон нь үнэн. Хувийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна” гэжээ.
Ж.Байгальмаа нь Тандалт судалгааны албаны даргаар ажиллаж байгаад өнгөрсөн дөрөвдүгээр сараас ХӨСҮТ-ийн дэд захирлаар томилогдсон юм. Ийнхүү ХӨСҮТ-ийн захирал асан Л.Баттөр үүрэгт ажлаа хүлээлгэж өгсний дараа түүний удирдлагад ажиллаж байсан Ж.Байгальмаа чөлөөлөгдөж байгаа бололтой.