НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Авлигын эсрэг гэмт хэрэг 70 хувиар буурсан гэв
Монгол улсад 2021 оны эхний найман сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх тоон мэдээллийг тоймлон хүргэж байна.
Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний найман сард бүртгэгдсэн гэмт хэргээс албан тушаал, ашиг сонирхол, авлигын эсрэг гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал:
• Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 2020 оны мөн үед 197 бүртгэгдсэнээс энэ онд 387 болж 96.4 хувиар
• Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 2020 оны мөн үед 153 байснаас энэ онд 160 болж 4.6 хувиар тус тус өссөн бол
• Авлигын эсрэг гэмт хэрэг 2020 оны мөн үед 20 байснаас энэ онд зургаа болж 70 хувиар буурсан байна.
Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний найман сард нийт 14956 гэмт хэрэг бүртгэгдсэнээс:
• Улаанбаатар хотод 9499 хэрэг буюу 63.5 хувь нь
• Орон нутагт 5440 хэрэг буюу 36.4 хувь нь
• Хилийн чанадад 17 хэрэг буюу 0.1 хувь нь бүртгэгдсэн байна
Энэ нь өмнөх 2020 оны мөн үетэй харьцуулахад :
• Улсын хэмжээнд нийт 3044 хэрэг буюу 16.9 хувиар
• Улаанбаатар хотын хэмжээнд 2108 хэрэг буюу 18.2 хувиар
• Орон нутгийн хэмжээнд 939 хэрэг буюу 14.7 хувиар буурсан бол
• Хилийн чанадад гурван хэрэг буюу 21.4 хувиар өссөн байна.