НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Монгол, Японы хамтарсан эмнэлгийн АШУҮИС-ийн харьяанд шилжүүллээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монгол, Японы эмнэлгийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд албан ёсоор шилжүүлэн өгчээ.
Уг шийдвэртэй холбогдуулж, "Монгол, Японы эмнэлгийг байгуулсан анхны зорилго болох Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох түүхэн үйл явдал нэг алхмаар ахилаа. Ингэснээр олон улсын жишигт нийцсэн их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх боломж нөхцөл хангагдаж байгаа юм. Их сургуулийн эмнэлэгт сургалтын үйл ажиллагаанаас гадна эрдэм шинжилгээ, судалгааны ажил, эмнэлгийн тусламж зэрэгцэн цогцоороо явах боломжтой. Тухайлбал, тэнхим болон тасгийг нэг зохион байгуулалттай болгоно.
Их сургуулийн багш болон эмч, ажиллагсдын цалингийн зөрүү 60 хувь. Үүнийг үе шаттайгаар нэмнэ. Тооцооллын дагуу тус эмнэлгийн ажилтнуудынхаа цалинг аравдугаар сард 15 хувиар нэмэхээр төлөвлөсөн. Монгол, Японы эмнэлэг АШУҮИС-ийн харьяанд ирснээр сургуульд ихээхэн үүрэг хариуцлага нэмэгдэнэ" гэдгийг АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар онцоллоо.
Шийдвэртэй холбогдуулж, тус сургуулийн харьяанд
- АШУҮИС-ийн төв эмнэлэг,
- 75 ортой Монгол анагаах ухааны төв эмнэлэг,
- Нүүр ам судлалын судлалын төв эмнэлэг байсан бол өнөөдөр Монгол, Японы эмнэлгийг албан ёсоор харьяандаа нэгтгэснээр нийт дөрвөн эмнэлэгтэй болж байна.