НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Усны гүнд аюулгүй ажиллагаагаа хэрхэн хангах талаар харилцан мэдлэг, туршлагаа солилцжээ
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Хөвсгөл аймагт ажиллаж, ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж байгаа “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа хамтарсан дадлага”-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Өнөөдрийн сургалтаар усны гүнд аюулгүй ажиллагаагаа хэрхэн зохион байгуулах талаар харилцан мэдлэг, туршлагаа солилцсон юм. Энэ удаагийн хамтарсан дадлага сургууль нь Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, аврагч-шумбагч бэлтгэх зорилгоор зохион байгуулж байгаагаараа онцлог юм.