Жинддэггүй, чийг татдаггүй, хайрдаггүй “Mongolian Wool Boots”

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ “Mongolian Wool Boots”-ийг үүсгэн байгуулагч Л.Энхчимэгийг урьсан юм. Тэрбээр ээж Ц.Хандхүүгийн эхлүүлсэн ажлыг өвлөн авч, үргэлжлүүлж, эх дэлхийд ээлтэй, эрүүл, эко эсгий гутлыг орчин үеийн загвартай уялдуулж, урлаж байна. БНХАУ-ын Харбины Технологийн их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан бүсгүй англи, хятад хэлэндээ гаргуун. Эх орондоо үндэсний үйлдвэрлэл эрхлэх болсон сэдэл санаа ээжтэй нь холбогдоно. “Ээж маань “Ноосон ертөнц” холбоонд элсч, 15 жилийн турш эсгий бойтог, углааш, гутал үйлдвэрлэсэн. 2017 онд сургуулиа төгсч ирээд брэндийн төвшинд үйл ажиллагаа явуулсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бусад үйлдвэрлэгчийн адилаар подвалиас подвал дамжин нүүдэлсэн ч ажлаа тогтвортой үргэлжлүүлсэн. Хятадад сурч байхдаа олон төсөл хөтөлбөр дээр ажилласан. Тэр туршлагадаа суурилж, ЖДҮ-ийн зээл авахаар төсөл бичиж, шалгаруулалтад тэнцэж 70 сая төгрөгийн зээл авч чадсан. Ингэснээр үйлдвэрийн байраа өргөжүүлж, ажилчдынхаа тоог нэмлээ. Дөрвөн ажилтантай байсан бол одоо 10 хүнийг ажлын байраар хангаж байна. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүнийг сурган, авч ажиллуулж байгаа” гэв.

гутал болон бичвэр гэх мэтийн зураг байж болноБуянт малынхаа ашиг шимээр бүтээгдэхүүн хийдэг учраас түүхий эд болох ноосоо Баянхонгор аймгийн “Ноос ирээдүй” үйлдвэрээс худалдан авдаг байна. Эрт үеэс эдүгээ хүртэл хэрэглэж заншсан эсгий цагаан гуталд шинэчлэл хийж, өнгө загварын өргөн сонголттой гадуур өмсөхөд тохиромжтой загвар гаргах санааг Л.Энхчимэг оюутан байхдаа олжээ. Харбин хотын өвөл хур тунадас ихтэй, хүйтэн. Хөл даруулахгүй гутал хайгаад олоогүй учраас ээждээ захиж, өвлийн шинэ загвар гаргуулсан нь өдгөө охид бүсгүйчүүдийн дунд тренд загвар болгож чадсан нь “Mongolian Wool  Boots” брэнд. Үүнд сэтгэл, зүтгэл нэгтэй ажилчдын нөр их хөдөлмөрийн үр шим мэдээж нөлөөтэй. “Надад зориулж эсгий гутал хийж явуулсан. Өмсөөд явахад ээжийн минь сэтгэгдэл мэдрэгдэнэ. Жиндүүлэхгүй, чийг татахгүй, доороос хайрахгүй. Хань бид хоёр хамт урд сурдаг байсан. Тухайн үед резинэн улалгаа хийдэг байлаа. Хэрхэн сайн ултай гутал хийх талаар хамтдаа судалгаа хийж, олон мужаар явсан. Хамгийн сайн улыг Шинжин хотоос олсон. Олон удаагийн уулзалт хийж, харилцан зөвшөлцөж чадсаны үндсэнд манай брэндэд зориулж, хамгийн чанартай улны технологийг гарган өгч, хамтарч ажиллаж эхэлсэн” гэсэн юм. 

No description available.Ажлыг хийхэд судалгаа сайн хийх хэрэгтэй. Хэдэн сарын хугацаанд эрэл хайгуул хийсэн хосууд хөлдөөгчөө 40 хэмд тохируулж, улныхаа чанарыг шалгаж, туршилт  хийсэн түүх ч бий. Эрс тэс уур амьсгалд амьдардаг учраас хальтирч, хугарахгүй, зөөлхөн ултай байх ёстой гэнэ.

Эсгий гутал хийж эхлэхээс төгсгөл хүртэл бүх процесс 100 хувь гар ажиллагаагаар бүтнэ. Үйлдвэрийн шат дамжлагын талаар дурьдвал ноосоо эхэлж, Евро стандартын будгаар будаж, зориулалтын аргаар хатаана. Ноосоо граммлаж, самнана. Үргэлжлүүлэн зулж, загвараа гаргана. Үүний дараа норгож, гутлын эсгүүрээ хийдэг байна. Илж, агшааж, хээ тавьж, гутлаа хэвлэж, хатаана. Ингэснээр эцсийн дамжлага руу шилжих процесс үргэлжилж, бүтээгдэхүүний чанарыг шалгаж, уллагаанд бэлдэж, цэвэрлэж, хусна. Уллагаа оёдол хийж, дахин хатаана. Арав гаруй шат дамжлага дамжсаны эцэст  өмсөхөд хөнгөн, зөөлөн, дулаахан эсгий гутал эздэдээ очиход бэлэн болдог.

гутал, дотор болон бичвэр гэх мэтийн зураг байж болноГар ажиллагаагаар бүтдэг учраас ажилчдынхаа тоог нэмсэн ч өдөрт олон тоогоор үйлдвэрлэх ямар ч боломжгүй. “Хүн төвтэй бизнес учраас хатуужилтай байх хэрэгтэй. Сардаа 80-100 гутал харин таавчик, бойтгийг 100-200 ширхэгийг үйлдвэрлэж байна. Үйлчлүүлэгчид бэлэн бүтээгдэхүүн худалдаж авахаасаа илүүтэй өөрсдөө шинэ загварын санаа гаргаж хийлгэдэг. Хүн бүхэн шинэ талх идэхийг хүсдэгтэй яг адилхан. Бидэнд итгэж найдаад захиалга өгч байхад чанарын өндөр төвшинд хийнэ. Зарим захиалагчид сар орчим хүлээж байгаад авах тохиолдол ч байдаг” гэв.

Ц.Хандхүү анх гал тогооны өрөөнөөсөө ажлынхаа гарааг эхлүүлсэн ч өдгөө үндэсний хэмжээний том брэнд, үйлдвэрлэл болтлоо өргөжин тэлжээ. Орон сууцны подваль хөлсөлж, хэдэн жил “нүүдэллэж” үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол өнөөдөр охиныхоо хамт олон ажилтанд зааж, сургаж байгаа нь хичээл зүтгэлийн гавьяа. Түүний хөдөлмөрийг үнэлж үнэлж Монголын үйлдвэрлэл хоршооллын тэргүүний ажилтан цол тэмдэг, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч өргөмжлөл, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч алтан медалыг олгожээ. “Өрхөөс эхэлсэн бизнзс минь өргөжиж, үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг харах сайхан. 10 жил эсгий урлалын салбарт тууштай ажилсан. Анх 500 мянган төгрөгөөр ажлын гараагаа эхлүүлсэн. Өрхөөс үндэсний үйлдвэр рүү шилжсэн энэ хугацаанд саад бэрхшээлийг туулж, гарц гаргалгааг эрэлхийлж, ажилласаар ирсэн. Охин, бэр, ажилчдынхаа хамт хүний хэрэгцээг хангасан эко элчтэй эсгий гутал хийж байгаадаа сэтгэл хангалуун байдаг” гэсэн юм. 

No description available.Mongolian Wool Boots” өөрийн гэсэн өвөрмөц хэв маягийг агуулсан өнгөлөг загвар гаргадаг. Жилийн дөрвөн улиралд зориулж, коллекц гаргана. Эдэлгээ сайтай учраас хэдэн жил өмсөх бүрэн боломжтой. Л.Энхчимэгийн хувьд  өөрийн брэндийн өвлийн гутлыг дөрвөн жил өмсч байгаа гэнэ. Дахиад хэдэн жил өмсөх боломжтой бүтээгдэхүүн урласнаа үзнэ гэдгээ учирлаж байсан юм. Энэ нь угтаа чанарын шалгалтын өөрийн биеэр туршиж байгаа хэрэг юм.

Эрүүл эдэлгээ сайтай эсгий гутлын эрэлтийг нэмэгдүүлэх зорилго тавьсан Ц.Хандхүү хэмээх халуун дулаан уур амьсгал дунд ажилчдадаа зааж, сургадаг “Mongolian Wool Boots” брэндийн гэрлийг асаасан гэрийн эзэгтэйн зүүн гар нь охин Л.Энхчимэг бол баруун гар нь дизайнер бэр Т.Оюунсүрэн юм. Нэгэн гэр бүлийн нийт оролцоогоор бүтсэн брэндээ тэд Хятад, Канад улс руу экспортоор гаргаж, эх орныхоо үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд хэдийнэ таниулаад эхэлжээ. 

С.Ичинхорлоо

Захиалга өгөхийг хүсвэл https://www.facebook.com/Mongolian-Wool-Boots-147593979209078 пэйж хуудсаар болон 89552922 утсаар захиалга өгөөрэй. 

No description available.

No description available.

хөлийн өмсгөл гэх мэтийн зураг байж болно‎хөлийн өмсгөл болон ‎"‎MONGOLIAN BOOTS WOOL ليك ONGOLIAN BOOTS BOOTS WOOL WOOL MGL WoolBoots SAR PARIS‎" гэсэн бичвэр‎‎ гэх мэтийн зураг байж болнохүүхэд болон хөлийн өмсгөл гэх мэтийн зураг байж болнохөлийн өмсгөл болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

хүүхэд, зогсож байна, хөлийн өмсгөл болон "MGI WoolBoots" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болнохөлийн өмсгөл гэх мэтийн зураг байж болнохөлийн өмсгөл болон "C MGL Woolboots 25" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болнохөлийн өмсгөл гэх мэтийн зураг байж болнохөлийн өмсгөл болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

хөлийн өмсгөл гэх мэтийн зураг байж болнохөлийн өмсгөл болон бичвэр гэх мэтийн зураг байж болноЗургийн тодорхойлолт алга байна.хөлийн өмсгөл болон бичвэр гэх мэтийн зураг байж болнохөлийн өмсгөл гэх мэтийн зураг байж болнохөлийн өмсгөл гэх мэтийн зураг байж болногутал гэх мэтийн зураг байж болнохөлийн өмсгөл болон "MGL WoolBoots 22/23" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болнохөлийн өмсгөл болон "MGL Woolboots 26" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болнохөлийн өмсгөл болон "MONGOL WOOL MONGOLIAN MONGOLIAN BOOTS WOOL P MGL WoolBoots Boots" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

гутал, дотор болон бичвэр гэх мэтийн зураг байж болноNo description available.