С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Манай нийтлэлийн дараа: 10 жил эхнэр хүүхдээ хүчирхийлсэн залууг саатуулжээ
2010 онд хамтын амьдралаа эхлүүлсэн ч 10 жилийн турш нөхөртөө зодуулж, сэтгэл санаа болон бие махбодийн хохиролд өртсөн эмэгтэйн тухай мэдээллийн дагуу манай сайт бүсгүйн ээжтэй холбогдож, ярилцлага хэлбэрээр хүргэсэн билээ. Уг ярилцлага http://uzeg.info/i/360 гарсны дараа олон иргэд манай сайтын редакци руу хандсан юм.
Мөн уг асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст манай сэтгүүлч хандсаны дагуу гишүүн П.Оюунчимэг Архангай аймгийн Цагдаагийн газарт шаардлага тавьснаар, удаа дараа хүчирхийлэл үйлдсэн иргэн М.Өлзийхутагийг баривчилан саатуулан арга хэмжээ авчээ. Одоогийн байдлаар М.Өлзийхутагт хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн байна.
Түүнчлэн хохирогч Д.Ренчинг хүүхдүүдийн хамт түр хамгаалах байранд байршуулсан тухай мэдээллийг бидэнд өглөө.