НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Э.Батшугар УИХ-ын гишүүний тангараг өргөлөө
Намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны үеэр нөхөн сонгуулийн үр дүнгээр сонгогдсон хоёр гишүүн болох Э.Батшугар болон Ц. Идэрбат нар тангараг өргөлөө.
УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар болон Ц. Идэрбат нар олонхийн санал авч, ялалт байгуулсан юм. Ингэхдээ Э.Батшугар нийт сонгогчийн 51.2 хувийн санал буюу 28537 сонгогчийн санал авсан бол Ц.Идэрбат нийт сонгогчийн 73.3 хувь буюу 17264 хүний саналаар ялалт байгуулсан. Энэ дагуу Сонгуулийн төв байгууллагаас УИХ, Ерөнхийлөгчид гишүүнээр сонгогдсон тогтоолыг өргөн барьснаар тэд тангарагаа өргөж байна.