НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Ц.Нямдорж: Шинээр байгуулах хоёр яаманд 160 хүний орон тоо гаргах санал гарсан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Төслийн хүрээнд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг ирэх оны төсөв тусгаад байгаа юм. Хэлэлцүүлэгтээ холбогдуулж, Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж гишүүдийн асуултад хариулт өгч байна.
Тэрбээр "Ерөнхий сайд хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой болгох, төр-хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, эдийн засгийн яамыг, мөн цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, цахим шилжилтийг 2024 он хүртэл 90 хувьд хүргэх зорилтын хүрээнд Цахим хөгжлийн яамыг тус тус байгуулна хэмээн мэдэгдсэн. Тиймээс Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Хоёр яам байгуулах төсвийг 2021 оны төсвийн хуулийн төсөлд тусгасан. Хоёр яамны суурь болох Үндэсний хөгжлийн газар, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрууд үйл ажиллагаа явуулдаг. УИХ-аас шинээр хоёр яам байгуулах шийдвэр гарвал энэ хоёр агентлагийн сууринд байгуулна.
Яамны бүрэн эрх нь дөрвөн асуудал биш юм. Дотор нь задалбал хөрөнгө оруулалт, худалдаа гээд олон асуудал багтсан. Эдийн засгийн төлөвлөлттэй холбоотой асуудал 30 жилийн хугацаанд хоёр дахь удаагаа УИХ-д орж ирж байна. Энэ эрхийг нэмнэ, энэ нь хэрэггүй гэвэл Засгийн газар биелүүлээд явна. Эдийн засгийн хөгжлийн бодлого хариуцдаг газрыг Шадар сайдад хариуцуулах. Шинэ сайдыг Шадар сайдын төвшинд тавиад шийдвэр гаргуулж болно. Эдийн засгийн хөгжлийн яамны төсөв дээр 4.3 тэрбум төгрөг, Цахим яамны төсөв дээр 1.8 тэрбум төгрөг суусан. 30-40 хүнтэй хоёр агентлаг ажиллаж байна. Хоёр яамны төсвийн тухайд 2020 оны төсвийн төсөлд Эдийн засаг, хөгжлийн яам 4.3 тэрбум төгрөг, Цахим хөгжил, харилцаа холбооны яам 1.8 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Одоогийн байдлаар тус хоёр агентлаг 30-40 хүнтэй ажиллаж буй. Төсөвт тооцож оруулснаар шинэ хоёр яаманд 80, 80 хүний орон тоо гаргах саналыг ярьж байна. Явцын дунд өөрчлөгдөх байх. МСҮТ-ийн асуудлыг боловсролын сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулна гэдгээр дэмжигдсэн" гэдгийг хэллээ.