Гишүүн Ц.Анандбазарыг дахин хоёр үндэслэлээр хэрэг бүртгэл нээжээ

Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хоёр үндэслэлээр хэрэг нээн шалгах саналыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ.

Үндэслэлд Ц.Анандбазар нь Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газарт хууль бусаар газар эзэмшсэн, үйл ажиллагаа явуулсан болон Хөгжлийн банкнаас авсан их хэмжээний зээлээ зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй гэжээ. Тус саналыг прокурор үндэслэлтэй гэж үзвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бүрэн эрхийг түр түдгэлзүүлж, яллагдагчаар татах нөхцөл үүсэх юм.