НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Э.Батшугар: Оюу Толгойн гэрээг сайжруулахад чадах бүхнээ зориулна
УИХ-ын гишүүний тангараг өргөсөн Э.Батшугар цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Намайг дэмжиж саналаа өгсөн Сонгинохайрханчууддаа маш их баярлалаа. Та бүхний өгсөн итгэлийг том үүрэг, хариуцлага гэж харж байна. Ажлын үр дүнгээрээ харуулна. Танхимынхаа хамгийн залуу гишүүн болж байгаа юм билээ. Залуусынхаа томоохон дуу хоолой болж ажиллана гэж амалж байна. Сонгинохайрхан дүүрэгт тулгамдсан олон асуудал бий. Тухайлбал, зам, сургууль, дэд бүтэц гээд олон асуудалд бусад гишүүдтэйгээ хамтран ажиллаж, үе шаттай шийднэ. Манай тойрогт ирц 49 хувь хүрсэн. Энэ бол чамлахааргүй үзүүлэлт. Надад санал өгсөн болон дэмжээгүй иргэддээ ажлынхаа үр дүнгээр хөгжүүлж харуулна. Мөн Оюу Толгойн гэрээг сайжруулах асуудалд өөрийнхөө чадах бүхнээ зориулна" гэсэн юм.