С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ногоон хөгжил, байгаль орчныг хамгаалах чиглэлийг өргөжүүлнэ
Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Аксель Никейз 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын Холбоо Монгол Улсыг ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих үеэс эхлэн тууштай дэмжиж ирсэнд талархлаа илэрхийлээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг ногоон хөгжил, байгаль орчныг хамгаалах чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй буйгаа онцлов.
Мөн Европын Холбоо болон түүний гишүүн орнууд КОВАКС хөтөлбөрийг санхүүжүүлснээр хөгжиж буй орнууд Ковид-19 цар тахлыг хохирол багатай даван туулахад үлэмж хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв. Элчин сайд Аксель Никейз Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлдэг хөгжлийн тусламжийн “Олон жилийн баримжаат хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлэх, энэ хүрээнд тогтвортой ногоон хөгжил, эдийн засгийн хөгжлийн чиглэлд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.