С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
У.Хүрэлсүх: Авлигатай тэмцэх нь нэг өдөр, нэг хүний хийдэг ажил биш
НҮБ-аас зарласан Авлигын эсрэг олон улсын өдрийг дэлхий нийтээр "Таны эрх-Таны оролцоо, Авлигад үгүй гэж хэлье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Үүнтэй холбоотойгоор "Авлигын эсрэг үндэсний чуулган-2021" арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлт хүргүүлснийг Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж, танилцуулжээ.
Тэрбээр "Авлигатай тэмцэх нь нэг өдөр, нэг хүний хийдэг ажил биш. Үүнд төрийн байгууллага түүчээлэн ажиллах хэрэгтэй. Авлигыг бууруулах таслан зогсоох нэг арга нь хараат бус хууль, шүүхийн байгууллага. Авлигатай тэмцэх нь дэлхий нийтийн үйл хэрэг болоод байна. Манай улс 2017 онд авлигатай тэмцэх олон улсын стандартыг үндэсний статистик болгон баталсан анхны орон болсон" гэсэн байна.