Н.Жанцанд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Шинэ Үндсэн хуулийн 30 жилийн тохиож буйтай холбоотойгоор Ерөнхийлөгч зарлиг гаргаж, нэр бүхий хүнд Төрийн дээд одон медаль гардууллаа. 

Тодруулбал, Үндсэн хуулийг боловсруулах, батлах, сахин хамгаалах, их үйлсэд 20 гаруй жил идэвх санаачилгатай ажиллаж, Үндсэн хуулийн цэцийг Монгол Улсад бий болгох, төлөвшүүлэхэд 26 жил Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч дарга, гишүүнээр ажиллан, мэдлэг боловсрол, хичээл зүтгэлээ зориулан Үндсэн хууль судлал, Монгол Улсын хууль, эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Ардын их хурлын депутат, Үндсэн хуулийн цэцийн дарга асан гавьяат хуульч Н.Жанцан нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одонгоор шагналаа.