С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой 2022 онд тохиож байгаатай холбогдуулан “Хамтарсан Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээний хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулсан.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департаментын санхүүжилттэй магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн бүртгэл 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны Даваа гарагт Улаанбаатарын цагаар 08:00-д дуусна.
Фулбрайтын Оюутны хөтөлбөр болон бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://mn.usembassy.gov/2023-fulbright-student,https://www.meds.gov.mn/post/115051 цахим хуудаснаас авах боломжтой.
Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жил бүр 4,000 орчим гадаад оюутанд тэтгэлэг олгодог.