С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Эерэг, эвийг эрхэмлэх нь чухал гэдгийг онцолжээ
Вена хотноо 2022 оны хоёрдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 21 дэх өвлийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар оролцлоо.
Хуралдаанаар Улс төр, аюулгүй байдал, Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин болон Ардчилал, хүний эрх, хүмүүнлэгийн асуудал хариуцсан гурван хороо хуралдаж, тус тусын холбогдох асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Маргарета Седерфэлттэй уулзаж, олон улсын аюулгүй байдлын өнөөгийн тогтолцоонд үүсээд буй шинэ нөхцөл байдалд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей эерэг, эвийг эрхэмлэсэн, тал талын эрх ашгийг тооцсон шийдэл, үүрэгтэйгээр оролцохын чухлыг онцоллоо.
Мөн тэрбээр Их Британийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн Жон Виттингдэйл, Францын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Сэрэн Мүборн, Болгарын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Искрен Митев, Словакийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн Петер Осуски болон Гүржийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн Николос Самхарадзе нартай тус тус уулзаж, парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.