С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Аутсорсингийн төвийн байгуулах ажлыг эрчимжүүлэх асуудлаар ярилцжээ
Боловсрол, шинжлэх ухааны Дэд сайд Г.Ганбаяр, Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд М.П. Сингх болон холбогдох албаны хүмүүсийг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг улстай боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд БЗД-ийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Атал Бахари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн боловсрол, Аутсорсингийн төвийн байгуулах ажлыг эрчимжүүлэх асуудлаар талууд санал солилцлоо.
Уг төв ашиглалтад орсноор олон улсын түвшинд үнэлэгдэхүйц мэргэжлийн өндөр ур чадвартай мэдээллийн технологийн мэргэжилтнүүд бэлтгэгдэж, гадаад аутсорсингийг хөгжүүлэх олон талын ач холбогдолтой юм.
Төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор БШУЯ , ШУТИС-ийн МХТС-ийн холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр төслийн үйл ажиллагаа, хэрэгжилт илүү үр дүнтэй болно гэж найдаж байгаагаа дэд сайд хэллээ.
Уулзалтын төгсгөлд Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах Монгол-Энэтхэгийн Найрамдал ЕБС байгуулах ажлыг эрчимжүүлэхэд чармайлт гарган ажиллахыг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П. Сингхээс хүслээ.