С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Сургалтын хөтөлбөрийн хороо хуралдлаа
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр болов. Тус хуралдаанаар “Шүүгчийн сургалтын 2022-2024 оны нэгдсэн бодлого” болон 2022 онд зохион байгуулах шүүгчийн мэргэшүүлэх сургалтын сэдвийг хэлэлцэж баталлаа.
Батлагдсан сэдвийн хүрээнд заавал судлах болон сонгон судлах хичээлийн хөтөлбөр боловсруулан сургалтыг танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
2022 онд зохион байгуулах шүүгчийн сургалтын сэдэв
1.Үндсэн хуулийн эрх зүй, Шүүгчийн ёс зүйн чиглэлээр:
- Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан үндсэн эрхийг тайлбарлах арга зүй,
- Хувийн халдашгүй чөлөөтэй байх эрх /right to privacy/;
- Шашин шүтэх эс шүтэх эрх;
- Шүүхэд мэдүүлэх эрх;
- Шүүгчийн ёс зүй.
2. Иргэний эрх зүйн чиглэлээр:
- Гэр бүлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог;
- Дундын өмчийн эрх зүйн зохицуулалт;
- Хүүхдийн тэтгэлэг, хүүхдийг тэжээн тэтгэх эцэг эхийн үүрэг;
- Төлбөрийн чадваргүйдэл;
- Гэм хорын эрх зүй;
- Зохиогчийн эрх зүй.
3. Эрүүгийн эрх зүйн чиглэлээр:
- Авлигын гэмт хэрэг;
- Мөнгө угаах болон эдийн засгийн гэмт хэрэг;
- Цахим гэмт хэрэг;
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа;
- Хүн худалдаалах гэмт хэргийг хохирогч төвтэй хянан шийдвэрлэх нь;
- Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба жолоочийн найдвартай ажиллагаа.
4. Захиргааны эрх зүйн чиглэлээр:
- Захиргааны эрх зүйн гэрээ;
- Захиргааны эрх зүйн процесс;
- Захиргааны эрх зүйд хууль тайлбарлах асуудал;
- Өрсөлдөөний эрх зүй;
- Татвар, санхүүгийн тайлан унших арга зүй;
- Оюуны өмчийн эрх зүй.