С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
38 градусаас дээш архи, вискиг граммлаж зарна
УИХ-ын хаврын чуулганаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх гэж байна. Тодруулбал, төслийн Ажлын хэсэг болон Хууль зүйн байнгын хороо хамтран Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн талаарх хэлэлцүүлгийг энэ 23-нд зохион байгуулахаар болжээ. Хуулийн төсөлд ямар зохицуулалт орж байгаа талаар онцлох заалтыг хүргэе.
Хуулийн төсөлд тусгаснаар:
- Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгохоор, экспортлох зорилгоор сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг чөлөөт бүсэд үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг чөлөөт бүсийн захирагч олгоно.
- Согтууруулах ундаа импортлох зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын баталсан журмын дагуу олгохоор тусгасан болно.
- Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журмыг улсын хэмжээнд нэгдмэл байдлаар Засгийн газар баталдаг байхаар, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох нөхцөлүүдийг боловсронгуй болгож, үндэслэл бүрийг хуулийн төсөлд нарийвчлан тусгасан
- “Баар, ресторан нь 38 градусаас дээш архи, вискиг үйлчлүүлэгчдээ граммлаж зарна. Хамт олноороо, найз нөхдөөрөө үйлчлүүлсэн ч шилээр нь авч хэрэглэх боломжгүй, граммлаж авна.
- Хэт том савлагаатай ч юм уу, жижиг савлагаатай байж болохгүй. 100 граммын савлагаатай архийг зөвхөн онгоц, галт тэрэг, зочид буудлын хэрэгцээнд зориулж гаргана. Түүнээс нийтэд буюу дэлгүүрээр худалдаалахгүй.
- Спиртээс бусад болон 18-37 градусын архи, согтууруулах ундааны литр тутамд 200-300 төгрөгийг архинд донтох өвчинтэй тэмцэх, эмчлэх Засгийн газрын санд оруулна. Ингэснээр үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор шахах замаар градусыг жил бүр багасгах хөтөлбөр хэрэгжих боломжтой.
Согтууруулах ундаа хэрэглэх, худалдах түүгээр үйлчлэхийг хориглосон газар
- Төрийн болон төрийн бус байгууллагын албан байр;
- Согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжийн албан болон үйлдвэрлэлийн байр;
- Хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар;
- Оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр;
- Орон сууцны орц, хонгил;
- Гудамж, талбай, цэцэрлэг;
- Галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар;
- Нийтийн тээвэр, хүнсний болон барааны зах, худалдаа, үйлчилгээний газар зэрэг олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт.
Дараах хүмүүст согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно
- Тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн;
- 21 нас хүрээгүй хүн.
- Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно.
- Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлс орлуулахыг хориглоно.