НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Явган хүний замын стандартыг шинэчилнэ
Явган хүний замын стандартыг шинэчилж байна. Олон улсад явган хүний зам хамгийн багадаа 1.8 метр байх стандарттай. Харин манай улсад 1.5 метр байхаар заасан. Гэвч энэ стандартдаа хүрэх нь ховор. Тиймээс стандартыг шинэчлэх гэж байгаа талаар НЗДТГ-аас мэдээллээ. Тэдний өгсөн мэдээллээр явган хүний зам болон дугуйн замд мөнгө төсөвлөөгүй байгаа гэнэ. Тавигдах стандартыг баталсны дараагаар иргэдийн төлөөлөгчдын хурлаар гуравдугаар сарын 24-ны өдөр оруулах юм байна. Уг хурлаар зөвшөөрөгдсөнөөр хөрөнгө оруулалт хийх боломжтой юм. Шинэ стандартаар явган хүний замыг 1.8-2.5 метр байхаар санал оруулжээ. Энэ нь тухайн газрын хүн амын төвлөрлөөс нь хамаарах юм байна.