С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх богино хугацааны сургалт эхэллээ
Ерөнхий боловсролын сургууль өөрийн бүтэц орон тоо, төсвийн хүрээнд сэтгэл зүйч авч ажиллуулахаар шийдвэрлэсэн 55 сургуулийн сэтгэл зүйчийг энэ удаагийн сургалтад хамруулж байна.
Өмнөх хоёр удаагийн сургалтад 67 сэтгэл зүйч хамрагдаж өнөөдөр өөр өөрийн сургуульд тогтвортой ажиллаж байна. Энэ удаагийн сургалтад 1-4 жил ажилласан дадлага туршлагатай сэтгэл зүйчид хамрагдаж байгаагаараа онцлог юм.
Сургалтыг:
- Боловсрол сэтгэл судлалын үндэс
- Сэтгэл судалгааны арга зүй ба 6-18 насны хүүхдийн сэтгэцийн оношилгоо
- Сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ
- Сэтгэл зүйн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
- Сэтгэл зүйн нөлөөллийн үйл ажиллагаа
- Хяналт-шинжилгээ, үнэлгээ гэсэн агуулгын хүрээнд зохион байгуулж байна.
Боловсролын мэргэшсэн сэтгэл зүйчид нь сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгож, хүүхдийн сурч хөгжих, багш ажилчдын ажиллах, нийгэм сэтгэл зүйн таатай орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Сургалт 2022 оны дөрөвдүгээр сарын 4-29-нд үргэлжилнэ.