Монгол хэл, бичгийн дахин шалгалтын бүртгэл эхэллээ

Монгол хэл, бичгийн дахин шалгалтын бүртгэл эхэллээ. Тодруулбал, Энэ жил Монгол хэл, бичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн. 2022 оны ЭЕШ-ын журмын 1 дүгээр зүйлийн 1.5, 1.6 дахь заалтыг үндэслэн 2022.04.02-ны өдрийн шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаагүй шалгуулагчид дахин бүртгэлд хамрагдах боломжтой.

Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий Монгол хэл бичгийн эхний шалгалтыг энэ сарын 2-нд улсын хэмжээнд нийт 49 шалгалтын байранд амжилттай зохион байгуулсан.  Шалгалтад нийт 37375 шалгуулагч бүртгүүлсэн ба шалгалтын ирц 95 хувьтай байсан байна. 

Шалгалтын дүн оноог 2022 оны 04 сарын 13-ны өдөр eyesh.eec.mn цахим хуудсанд байршуулна.