НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
ШӨХТГ-ын даргаар С.Мөнхчулууныг томиллоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхчулууныг томилжээ. ШӨХТГ-ын даргаар Т.Гантулгыг өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд томилсон. Гэвч тэрбээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.
С.Мөнхчулуун нь 1979 онд төрсөн. 1997-2001 онд Техникийн их сургуулийг механик инженер, 2011-2013 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн.
Тэрбээр 2009-2010 онд нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн, 2010-2012 онд нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга.
2008-2009 онд СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга, 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн, МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дэд даргаар ажилласан. Тухайн ондоо МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон, дараа нь НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон, Улмаар НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны даргын албан тушаалыг хашсан. Харин 2016 оны арванхоёрдугаар сараас 2018 оны арванхоёрдугаар сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар тус, тус ажиллажээ. Тэрбээр нийслэлийн Засаг даргад өрсөлдөж байсан нэгэн.