НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
ЭЭХХЗГ-ын даргаар Д.Нарантуяаг томилжээ
Эм, эмийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяаг томилжээ. Тэрбээр НЭМҮТ-ийн захирлаар ажиллаж байсан аж.
Анагаах ухааны доктор Д.Нарантуяа нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд зүрх судасны чиглэлээр мэргэшсэн зөвлөх эмч. Тэрээр 2018 оны дөрөвдүгээр сараас 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл НЭМҮТ-ийн захирлаар ажилласан. Түүнчлэн
- -2001-2003 онд Халдварт бус өвчин, Артерийн гипертензийн удирдамж, Цусны эргэлтийн өвчний оношлогоо, эмчилгээний талаарх судалгаа, Шинжлэх ухаан технологийн төсөл,
- -2005-2006 онд Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа,
- -2009-2010 онд Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа STEPS 2010, зэрэг нийгмийн эрүүл мэндийн асуудлаарх судалгаанд тус тус артерийн гипертензийн үндэсний зөвлөхөөр ажилласан туршлагатай.