НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
МХЕГ: Цөмийн энергийн салбарт мөрдөгдөж буй дүрэм, журмын хэрэгжилттэй холбоотой хэлэлцүүлэг зохион байгуулав
Дэлхий нийтээр хэрэглэгдэж буй цацрагийн үүсгүүр, цацраг идэвхит материалын аюулгүй байдлыг хангуулах, хүн ам, нийгэмд үр ашигтайгаар хэрэглэх, цаашилбал тэдгээрт тавих цацрагийн хяналт алдагдахаас сэргийлэх, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой эрх зүйн зохицуулалтыг олон улсын байгууллагаас зөвлөдөг. Монгол Улсын хувьд зөвлөмжийн хүрээнд Олон Улсын Цацрагийн Хамгаалалтын Комисс, Олон Улсын Атомын Энергийн Агентлаг, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Цөмийн энергийн агентлаг зэрэг Нэгдсэн Үндэсний Байгууллагууд, Европын комиссоос баталсан жишиг стандарт, заавар, зөвлөмжийг баримтлан цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр нийтээр дагаж мөрдөх 17 норм, дүрэм батлагдсан байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас батлагдсан дүрэм журмын хэрэгжилтийг бүрэн хангуулах, улсын хэмжээнд цацрагийн хамгаалалт аюулгүй байдлын хяналтын оновчтой тогтолцоог бий болгох, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд “Цөмийн энергийн салбарт мөрдөгдөж буй дүрэм, журмын хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын олон улсын эрх зүй”, “Зөрчил шалган шийдвэрлэхэд тулгардаг хүндрэлтэй асуудал”, Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас “Цөмийн энергийн салбарын эрх зүйн орчны шинэчлэл”-ын талаар үндсэн мэдээлэл хийж, оролцогч талууд дүрэм журмын хэрэгжилтийн талаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо.