Даян аварга Н.Батсуурийн цолны мялаалга болно

Увс аймгийн Ховд сумын харьяат даян аварга Н.Батсуурийн цолны мялаалгыг ирэх тавдугаар сарын 6-нд Улаангом суманд зохион байгуулахаар болжээ. Учир нь, Увс аймгийн засаг дарга Ч.Чимэд захирамж гаргаж, Ажлын хэсэг байгуулсан байна. Цолны мялаалгын хүрээнд улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болох аж. Н.Батсуурь нь 2019 оны Үндэсний их баяр наадамд үзүүрлэсэн ч түүнийг давсан улсын арслан Э.Оюунболдоос сэргээшийн төрлийн хориотой бодис илэрснээр Даян аварга цолыг нөхөн олгосон билээ.