С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
АНУ-аас шингэн каннабис, экстази зэргийг их хэмжээгээр нэвтрүүлэхийг завджээ
Улс хоорондын шуудан илгээмжээр Монгол Улсын нэр бүхий иргэд шингэн каннабис, экстази, ЛСД зэрэг маш хүчтэй үйлчилгээтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисуудыг АНУ-аас их хэмжээгээр, нууцаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлжээ. Ингээд тус үйлдлийг таслан зогсоож, хойшлуулшгүй ажиллагаа явуулан холбогдогч этгээдүүдийг саатуулан шалгаж байгаа аж. Гаалийн байгууллага энэ онд энэ төрлийн бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зургаан удаагийн тохиолдлыг илрүүлж, сэжиг бүхий 1.6 литр бодисыг хураан хэргийг хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.