Т.Дүүрэн Танхимын гүйцэтгэх захирал болов

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчийг сонгох ээлжит хурал өнгөрсөн сард болсон билээ. Тус хурлаар UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин олонхийн саналаар шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Хуульд төдийгүй Танхимын дүрэмд зааснаар хамтран ажиллах танхмын гүйцэтгэх захирлыг ерөнхийлөгч өөрөө сонгох юм. Энэ дагуу санал хураалт явуулахад  Т.Дүүрэнг олонхи сонгожээ.

Түүнийг удирдах зөвлөлийн гишүүд 32:31 саналаар дэмжсэн байна. Т.Дүүрэн нь UFC группийн хүнсний үйлдвэрлэл хариуцсан дэд захирлын албыг хашиж байсан нэгэн.