С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Эрүүл мэндийн сайдад АТГ-аас зөвлөмж хүргүүлжээ
Авлигатай Тэмцэх Газар /АТГ/-аас Эрүүл мэндийн сайдад зөвлөмж хүргүүлжээ.
Тодруулбал, АТГ нь төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох, авлигын эрсдэл, шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, арилгах, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгөх, арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулдаг.
Уг ажлын хүрээнд эрүүл мэндийн байгууллагын шударга байдлыг нэмэгдүүлэх, 2019 онд зохион байгуулсан “Төрийн байгууллага дахь авлигын эрсдэлийн үнэлгээ”-ний мөрөөр хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь танилцах, эрүүл мэндийн байгууллагад шинэ тутам хэрэгжиж буй эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа, үр нөлөө, авч хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний хэрэгжилттэй танилцах зорилгоор Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллахад авлига, ашиг сонирхлын зөрчил гарах эрсдэл үүссэн байх тул өнөөдөр Эрүүл мэндийн сайдад зөвлөмж хүргүүлэв.
Зөвлөмжийг танилцуулах уулзалтад АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн, ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш, ажилтан, комиссар У.Номин-Эрдэнэ нар оролцлоо.
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс тус зөвлөмжийн хүрээнд авлигын гэмт хэрэг бусад эрүүл мэндийн байгууллагуудад гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэнэ гэдгээ уулзалтын төгсгөлд илэрхийлсэн байна.