С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
ЖДҮ-ийн зээлийг Хаан, Хас, Төрийн банкнаас авна
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх төслийн материал хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна. 17.30 цаг хүртэл үргэлжилж, бүртгэлийн систем автоматоор хаагдах юм. Зургадугаар сарын 07-ны байдлаар улсын хэмжээнд 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 336 төсөл иржээ. Орон нутгаас 89 төсөлд 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт ирсэн байна.
ЖДҮХС-гийн зээлийг ХААН, Хас, Төрийн банкаар дамжуулан олгохоор болжээ. Банкуутай ХХААХҮЯам зээлийг дамжуулан олгох журам, зээлийн үйлчилгээний зардал, хүүгийн зардлаар хэлэлцээр хийх юм байна.